Сүүлд шинэчилсэн: 2026.09.14
Үйлчилгээний нөхцөл
Энэхүү нөхцөл нь «Invite Me» цахим урилгын үйлчилгээг (цаашид «үйлчилгээ», «бид») ашиглах, төлбөр төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна. Захиалга өгөхдөө энэ нөхцөл болон Нууцлалын бодлого-той танилцаж зөвшөөрсөнд тооцогдоно.
1.Үйлчилгээ үзүүлэгч
Үйлчилгээг «Invite Me» нэрээр хувь хүн үзүүлдэг. Үйлчилгээ үзүүлэгчийн мэдээллийг хэрэглэгч эсвэл эрх бүхий байгууллагын хүсэлтээр гаргаж өгнө. Бүх асуудлаар доорх дэмжлэгийн хаягаар холбогдоно уу.
2.Үйлчилгээний агуулга
- Та сонгосон загвараар цахим урилгын хуудас үүсгэж, түүний холбоосыг зочиддоо хуваалцана.
- Урилга төлбөр баталгаажсанаас хойш 90 хоног (3 сар) идэвхтэй байх бөгөөд энэ хугацаанд хэдэн ч удаа засварлаж болно.
- Урилгын холбоос болон засварын нууц үгийг захиалгад оруулсан и-мэйл хаяг руу илгээж, төлбөр төлсний дараа дэлгэц дээр ч харуулна.
- Бүртгэл, нэвтрэх эрх байхгүй. Холбоос болон нууц үг нь урилгад хандах цорын ганц арга тул найдвартай хадгална уу. Алдсан тохиолдолд захиалгын и-мэйлээ баталгаажуулж дэмжлэгээс тусламж авна.
3.Үнэ, төлбөр
- Үнийг захиалга өгөх үед төгрөгөөр харуулна. Төлбөрийг QPay-ээр банкны аппаар төлнө.
- Банкны апп дээр төлбөр хүлээн авагчаар хувь хүний нэр харагдана — энэ нь Invite Me-ийн албан ёсны төлбөрийн данс юм.
- Төлбөр QPay-ээр баталгаажмагц урилга автоматаар үүснэ.
4.Буцаан олголт
Дараах тохиолдолд төлбөрийг бүрэн буцаан олгоно:
- Төлбөр төлөгдсөн ч урилга үүсээгүй, эсвэл холбоос танд хүрээгүй бөгөөд бид үүнийг 3 хоногийн дотор засаж чадаагүй бол;
- Урилга манай техникийн алдаанаас болж ажиллахгүй байгаа бөгөөд бид 3 хоногийн дотор засаж чадаагүй бол.
Урилгын холбоос танд хүрч, урилга хэвийн ажиллаж байгаа тохиолдолд дижитал үйлчилгээ үзүүлэгдсэнд тооцогдох тул буцаан олголт хийхгүй. Буцаан олголтын хүсэлтээ захиалгын и-мэйл хаягтайгаа хамт дэмжлэгийн хаягаар илгээнэ үү.
5.Таны оруулах агуулга
- Урилгад оруулсан текст, зураг, холбоос, утасны дугаар, дансны мэдээллийг та өөрөө хариуцна.
- Зурагт буй хүмүүсийн зөвшөөрөлтэй байх ёстой. Хүүхдийн зургийг эцэг эх эсвэл асран хамгаалагч нь, эсвэл тэдний зөвшөөрлөөр оруулна.
- Хууль бус, бусдыг гутаан доромжилсон, бусдын хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй задалсан, зохиогчийн эрх зөрчсөн агуулга оруулахыг хориглоно.
- Эдгээрийг зөрчсөн, эсвэл гомдол ирсэн агуулгыг бид урьдчилан мэдэгдэлгүйгээр нууж, устгах эрхтэй.
- Та оруулсан агуулгаа бидэнд зөвхөн үйлчилгээ үзүүлэх зорилгоор хадгалах, харуулах зөвшөөрөл олгоно.
6.Урилгыг хэн харах вэ
Холбоос бүхий хэн ч урилгыг үзэх боломжтой. Бид урилгын хуудсыг хайлтын системд бүртгүүлэхгүй байхыг хүсдэг ч холбоос бусдад дамжин тархаж болно. Олон нийтэд ил болгохыг хүсэхгүй мэдээллээ урилгад бүү оруулаарай.
7.Дансны мэдээлэл, нууц үг
- Урилгад байрших дансны дугаарыг та өөрөө оруулдаг. Бид түүнийг шалгадаггүй бөгөөд тухайн данс руу хийгдсэн гүйлгээг хариуцахгүй.
- Зочдод мөнгө шилжүүлэхээсээ өмнө гэр бүлээс нь дансаа баталгаажуулахыг зөвлөж байна.
- Засварын нууц үгтэй хүн урилгын агуулгыг өөрчлөх боломжтой тул нууц үгээ бусдад бүү дамжуулаарай.
8.Гуравдагч талын үйлчилгээ
Төлбөр (QPay), газрын зураг, хуанли, мессеж, YouTube, Spotify зэрэг холбоос, товч нь тухайн байгууллагуудын үйлчилгээ бөгөөд тэдний нөхцөл үйлчилнэ. Тэдгээрийн ажиллагааг бид хариуцахгүй.
9.Хугацаа дуусах
Идэвхтэй хугацаа дуусмагц урилга нийтэд харагдахаа болино. Урилгын текст, зургууд хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор бүрмөсөн устах бөгөөд дараа нь сэргээх боломжгүй.
10.Хариуцлагын хязгаар
Бид үйлчилгээг тасралтгүй, алдаагүй ажиллуулахыг хичээдэг ч бүрэн баталгаа өгөх боломжгүй. Үйлчилгээтэй холбоотой аливаа хохирлын хувьд бидний хариуцлага тухайн захиалгад төлсөн дүнгээс хэтрэхгүй. Арга хэмжээ өөрчлөгдөх, цуцлагдахтай холбоотой асуудлыг бид хариуцахгүй.
11.Нөхцөл өөрчлөх
Бид энэ нөхцөлийг шинэчилж болох бөгөөд шинэчилсэн огноог дээр харуулна. Таны захиалгад захиалга өгөх үед зөвшөөрсөн хувилбар үйлчилнэ. Энэ нөхцөлтэй холбоотой маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
12.Холбоо барих
Холбоо барих
- И-мэйл: yanjinsuren.23@gmail.com