💍 Хуримын цахим урилга
Бүх загвар ижил хэсгүүдтэй — өнгө, үсгийн загвараараа ялгаатай. Сонгосны дараа хэсгүүдийг нэмэх, хасах, дарааллыг нь солих боломжтой.
- 💍
ХУРИМ
Цагаан алт
Цагаан алт
12 хэсэгЗөөлөн цагаан маалинган цаас, алтан нарийн зураас, сонгодог үсгийн хэлбэр. Хамгийн албан ёсны, сонгодог хувилбар.
Урьдчилж харах → - 💍
ХУРИМ
Сарнайн будан
Сарнайн будан
12 хэсэгСарнайн ягаан, зөөлөн муруй өнцөг, гар бичмэл гарын үсэг. Илүү орчин үеийн, дулаан харагдац.
Урьдчилж харах → - 💍
ХУРИМ
Шөнийн хөх
Шөнийн хөх
12 хэсэгГүн хөх шөнийн дэвсгэр, алтан үсэг. Оройн ёслол, зул сарын хуримд тохирсон харанхуй хувилбар.
Урьдчилж харах →
Хуримын цахим урилгыг хэрхэн бэлдэх вэ?
Хуримын цахим урилга бол хэвлэлийн зардал, хүргэлтийн чирэгдэлгүйгээр зочиддоо хүрэх хамгийн хялбар арга. Загвараа сонгоод хуримын огноо, ёслолын цаг, байршил, хуваарь, хайрын түүх, хосын зургуудаа оруулахад урилга тань бэлэн болно. Үүссэн холбоосоо Messenger, Facebook, Viber-ээр илгээхэд зочид тань утсан дээрээ шууд нээж үзнэ — апп татах, бүртгүүлэх шаардлагагүй.
Бүх хуримын загвар ижил хэсгүүдтэй: толгой хэсэг, хайрын түүх, ёслолын хуваарь, байршлын мэдээлэл, зургийн цомог, дансны мэдээлэл. Ялгаа нь зөвхөн өнгө, үсгийн загвар, цаасны бүтэц. Захиалсны дараа хэсгүүдийг нэмэх, хасах, дарааллыг нь солих, текст, зургаа хэдэн ч удаа засах боломжтой. Урилга төлбөр төлснөөс хойш 3 сарын турш идэвхтэй байна.
Түгээмэл асуултууд
Хуримын урилгаа хэдэн зочинд илгээж болох вэ?
Хязгааргүй. Урилга бол ганц вэб холбоос тул хэдэн ч хүнд илгээсэн нэмэлт төлбөр гарахгүй.
Дансны мэдээллээ урилга дээрээ тавьж болох уу?
Болно. Хуримын загвар бүрд бэлгийн мөнгө хүлээн авах данс, дансны дугаарын хэсэг бэлэн байдаг.
Хуримын зураг, огноогоо дараа нь солиж болох уу?
Тийм. Захиалсны дараа и-мэйлээр ирсэн засварын нууц үгээрээ орж зураг, огноо, байршлаа хугацаа дуустал чөлөөтэй солино.